Д.Мурат: Би шалгуулаад буцаж орж ирнэ

УИХ-ын гишүүн Д.Мурат дөнгөж сая мэдээлэл хийж “Би огт гэмт хэрэг хийгээгүй, шалгуулахад бэлэн байна” гэдгээ хэллээ.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолд хориг тавьсан байсан. УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн байна уу аль аль нь хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн. Шалгуулж нэр төрөө сэргээлгээд  буцаж УИХ-д орж ирнэ. Энэ хэрэг зохиомол байсан. Ерөнхийлөгчийн хоригийг би дэмжиж байгаа” гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хүний нэг суурь хандлага гэж байдаг. Эдгээр бөөснүүд юм үзээгүй хөөрхийлөлтэй нөхдүүд. Монгол улсаа, төрөө, хууль тогтоох байгуулагаа ийм жившигт хутгачихаад. Ёстой хэлэх ч үг алга.

    3 0 Хариу бичих