С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хилийн хориг тавьж, суллалаа

Нийслэлийн прокурорын газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн Б.Бямбасайхан нарт хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах саналаа шүүхэд хүргүүлжээ. Прокурорын энэхүү саналыг шүүх өнөөдөр хэлэлцээд хилийн хориг тогтоож, суллахаар боллоо. Шүүхийн шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Тэднийг дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-аас барьж хорьсон бөгөөд түүнээс хойш хорих хугацааг нь хоёр удаа сунгаад байсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. jinhene Mongol erchuud ymdaa hudlaa humuusiig hulsulj garii ntr gj daldganhgui bas baahn buhchuudeer uursdiiguu toiruulj daldgansangui gem hiigeegui hun ymarch yed shudrga l bdg ym bna

    1 0 Хариу бичих
  2. Бямбасайхан, Баярцогт, Сайханбилэг, Баяр нарын хүмүүс арай ч цайчихсэн алуурчин хядаачин шиг оргож бусгаад, хил даван зугатаад байна гэж юу байхав. Эд тэгэхгүй нь ойлгомжтой ч хуулийн дагуу ингэж хориг мориг тавьдаг байх. Ер нь төрд том алба тушаал хашиж байсан хүмүүсийн хувьд дээр хүмүүс (бямбасайханаас бусад нь) мэдээж хэрэг олон жилийн турш наануу цаануу юм хөдөлгөж хөлжсөн нь ойлгомжтой. Ер нь монголын улстөрд сүүлийн 20 жил идэвхитэй байсан бүх хүмүүс бүгд л их бага идсэн уусан зохицуулсан нь мэдээж шүү дээ. Туйлын шударга, хүний хайлган гэх Ц.Нямдорж гуайг л хар л даа, насаараа төрд ажиллаж цалингаас өөр орлого олж үзээгүй энэ хүн ямар хангалуун, яасан тансаг амьдардгийг хүн бүр мэднэ. Хэн нь хэнийгээ гэхэв. Харин Оюу Толгой дээр бол дээрх хүмүүс яах аргагүй гавьяа байгуулсан улс гэдэг нь нэн тодорхой шүү дээ. ОТ-той холбоотой авилга гэх мэт зүйл бол бараг боломжгүй шүү дээ. Эцсийн эцэст Төрд зүтгэсэн зүтгэлтнүүдээ барьж хориод байдаг нь бас л болоогүйн шинж дээ. Зүв зүгээр явж байгаад хоригдох магадлал өндөр байна. Монгол улс, эх орон минь хамгийн сайхан нь, даан ч итгэлтэй, эмээх юмгүйгээр хариуцлагатай ажил, дорвитой бизнес хийж тэнд амьдрах боломж хэцүү юм билээ шүү. Эх орондоо амьдрах гэж 3 жил үзээд, эцсийн дүнд ийм дүгнэлттэйгээр "нутаг" буцсан даа, би. Надтай адил олон арван залуус ийм шийдвэр гаргаад явцгаасан нь бий. Хүн эх орноо хөгжүүлнэ, эх орныхоо төлөө амьдарна гэж байдаггүй юм. Поп улстөрчид ингэж ярьдаг, ажил хийдэггүй залхуу хүмүүс ингэж ярьдаг. Хүн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө амьдардаг ба бүтээсэн баялаг, төлсөн татвар нь эх орны хөгжил болоод явчихдаг юм. Тиймээс, монгол улсад хүн өөрийн төлөө, гэр бүлийн төлөө ажиллаж, амьдрахад түвэгтэй байгаа бол явахыг бодно оо доо!

    3 0 Хариу бичих
    • Yavchxsoon kkk

      0 0