АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компакт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт олголоо. Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, газрын доорхи усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зэргийг гэрээнд тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оюу толгой Говийн бүсийн цэвэр усны нөөцийг шавхаж барж байхад 350 саяар усны нөөцөө сайжруулна ч гэх шиг. Ийм мөнгөө Оюу Толгойгоос авах, эсвэл одоо ашиглаж байгаа цэвэр усны нөөцийг болиулах арга хэмжээ авбал илүү үр дүнтэй байх. Оюу Толгой 500 метрээс доош эртний далайн үлдэгдэл хүн амьтан уухын аргагүй ус ашиглана гэж хэлээд одоо 80 метрт байгаа ундны цэвэр ус ашиглаж байгааг ил тод болгож усны үнэ хөлсийг нь нэмэх, өөр гүний усны нөөц ашиглуулах, Орхон голоос усны хоолой татах, усны төлбөрөөр нь бусад бүсийн усны нөөцийг сайжруулах арга хэмжээ аваач.

    2 0 Хариу бичих