Хятад гурван жилийн дотор 4000 гаруй авлигын гэмт хэрэгтнийг нутагтаа авчирчээ

ХКН-ын  Сахилга дэг  журмыг шалгах  төвийн мэдээллээр авлигатай тэмцэх “Тэнгэрийн сүлжээ” ажиллагааны явцад дэлхийн 90 оронд нуугдан зугтсан 4000 гаруй гэмт  хэрэгтнүүдийг баривчлан нутагт нь буцаан авчирчээ.4141 гэмт хэрэгтний 825 нь  төрийн албан хаагч юм. Мөн удаан хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан 52 гэмт хэрэгтний байршлыг олж тогтоожээ.  Авлигачдын гараар орж хууль бусаар гадагш зөөгдсөн 10 тэрбум юаний хөрөнгийг Хятад улс  төрийн сандаа эргүүлэн татсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манайд бол байдаггүй ээ. Бүгдээрээ авилгач хулгайч болохоор хэрээ хэрээнийхээ харыг харж хэлж болдоггүй ээ.

    0 0 Хариу бичих