Соёл, урлагийн салбарынхан Улаан-Үдэд мэргэжил дээшлүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын төлөөлөгчид ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо албан айлчлал хийжээ. Энэхүү айлчлалаар Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургах асуудлыг ярилцсан байна. Улаан- Үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуульд Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд сурган мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зуржээ. 

Айлчлалын хүрээнд Соёл урлагийн газар болон Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, хөгжимт драмын театрын уран бүтээлчид, сумдын соёлын төвийн эрхлэгч нар зэрэг соёл урлагийн байгууллагын 48 төлөөлөгч Улаан-Үд хотын Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Улаан-Үд хотын үндэсний төв номын сан, Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)