Ариана Гранде сүй тавилаа

Поп од Saturday Night Live шоуны жүжигчин Пит Дэвидсоны гэрлэх саналд “Тийм” гэж хариулжээ.Хосууд үерхээд ердөө сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч сүй тавьсан гэх мэдээллийг Us Weekly  сэтгүүл анх нийтэлсэн юм. Тэдэнд ойр их сурвалж “Энэ бол орчин цагийн гэрлэлт. Тэд нэгэн насны аз жаргалаа олсон гэдгээ дорхноо л ойлгосон” гэв.Жүжигчин Роберт Паттинсоны төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хосууд сүй тавьсан гэдгээ найзууддаа хэлжээ. Дуучин бүсгүй даваа гарагт твиттер хуудсаараа дамжуулан сүй тавьсан гэдгээ шүтэн бишрэгчиддээ дуулгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)