"Хааны эрэлд 2018" маргааш эхэлнэ

"Хааны эрэлд 2018" энхийг дэмжих ажиллагааны зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү олон улсын сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлж, энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. Дэлхийн 26 орны 1400 орчим цэргийн алба хаагч оролцох тус хээрийн сургууль энэ сарын 14-28-ны өдрүүдэд болно. Хэвлэлийн бага хуралд энхийг дэмжих олон улсын сургуулийн удирдагч, бригадын генерал Л.Гансэлэм, Аляска дахь АНУ-ын Хуурай замын цэргийн Үндэсний гвардийн 297 дугаар ангийн захирагч хурандаа Петр Монделли нар оролцлоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)