Д.Гантулгын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт хүсэлт гаргасныг ийн байнгын хороо хэлэлцэн шийдэж байгаа юм.

Санал хураалтыг илээр явууллаа. Тодруулбал, Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжие гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ганцаар сөрөг санал өгсөн юм. Хуралдааны үеэр үг хэлж, асуулт асуусан гишүүн байсангүй.

Байнгын хороо уг саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа оруулахаар боллоо.

Дашрамд, Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурор гаргасан. Энэ дагуу чуулганы баасан гаригийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, хүлээж аваагүй. Харин Д.Гантулга гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мангийн хулгайчууд одоо дэмжихгүй гээд яахийм бэ

    0 0 Хариу бичих