Бооцоо тавигчид аль улсад илүү найдаж байна вэ

Бооцооны “Winline” төв ДАШТ-д оролцож буй багуудын түрүүлэх магадлалыг өөрсдийн баримтад тулгуурлан гаргажээ. Ингэхэд Бразил улс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэсэн дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, бооцоо тавигчид Бразилд илүү найджээ. Бразилийн коэффициент 5.00 үзүүлэлттэй гарсан байна. Аварга цолыг хадгалж буй Герман 5.50, Испани 7.00, Франц 7.50 улсууд ойролцоо магадлалтайгаар араас нь жагсчээ. Харин бусад багуудын хувьд магадлал огцом буурч, Аргентин 10.00, Бельги 12.00, Англи 18.00, Португал 25.00 үзүүлэлттэй гарсан байна.

Талбайн эзэн ОХУ түрүүлэх магадлалаараа 12 дугаарт эрэмбэлэгдсэн ч магадлал нь маш доогуур. ОХУ-д мөнгөө даатгаад хожсон хүн мөнгөө 40 дахин өсгөж авах боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Бээлг, Шивцаар хоёрын нэгэнд шаанс бий.

    0 0 Хариу бичих
  2. Саудын Араб л түрүүлэх болов уу. Саудын Араб группээсээ хоёроор гарах ч Б группээс нэгээр гарч ирэх Испанийг 5:2-оор хожино. Тэгээд 1/4 финалд Францыг 1:0-оор хожих ба, хагас финалд ёстой цус асгаруулсан тоглолтыг Бразилтай хийн тооны харьцаа үндсэн ба нэмэлт цагт 3:3-аар тэнцсэн хэвээр байж пеналти өшиглөхөд 4:5-аар хожин, улмаар дэлхийн аваргын цомын төлөөх тоглолтыг мөн адил бүх хүмүүсийг шоконд оруулан цойлон гарч ирэх Оросын шигшээ багтай хийн 3:0-ээр ивануудыг нутаг дээр нь хожин цом өргөх болно оо.

    0 0 Хариу бичих
  3. ФРАНЦ.

    0 0 Хариу бичих