Эрдэмтдийн бүтээсэн "Төгс эмэгтэй"-н төрх айдас дагуулав

Бристолийн их сургуулийн хүн судлалын профессор Элис Робертс хүн төрөлхтний хөгжлийн үйл явцаас хамаарахгүй ирээдүйн эмэгтэй хүний “төгс” загварыг бүтээснээ “Daily Mail” сонинд ярьжээ.

Хүний бие бялдрыг төгс болоход нарны хэт ягаан туяанд мэдрэмтгий арьс нь саад болж байна, харин мэлхийн арьс  илүү тохиромжтой байсан гэж тэр үзжээ.Хүний амьсгалын систем учир дутагдалтай тул шувуу шиг агаарын хүүдийтэй болгосноор нүүрс хүчлийн хийд төдийлөн нэрвэгдэхгүй гэнэ.Робертс төгс эмэгтэйн загвартаа сарьсан багваахайн чих,  үр удмаа тээх имжийн уутыг ч нэмжээ. Хүний хурдыг нэмэгдүүлнэ гэж тооцолж шувууны хөлийг ашигласан ч өндөрт авирах боломж буурдагийг анзаарчээ.

“Сүүлд нь би өөрийн туршилтын 3D загварыг үзээд өөрийн эрхгүй хашгирлаа” гэж профессор бүсгүй хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. burhan min

    0 0 Хариу бичих