Монголд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон данстай

Дэлхийн банкнаас “Global Findex” ээлжит судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. Дэлхийн 140 улсын банк санхүүгийн байгууллага, данс, хадгаламж, эрсдэлд үнэлгээ хийсэн уг судалгаагаар Монгол Улс нэгэн сонирхолтой үр дүн үзүүлжээ. Дэлхийн дунджийг тооцож үзвэл насанд хүрсэн эрчүүдийн 72 хувь, эмэгтэйчүүдийн 65 хувь нь банкинд данс эзэмшдэг аж. Харин манайд банкинд данстай эмэгтэйчүүдийн хувь эрчүүдээсээ илүү гарчээ. Судалгаанд хамрагдсан 140 улсын дунд зургаахан улс ийм үзүүлэлттэй гарсан байна. Манайхаас гадна Аргентин, Гүрж, Индонези, Лаос, Филиппин улсуудад энэ байдал ажиглагджээ.

Манай улсын хувьд, эмэгтэйчүүд илүүтэй банкны данс эзэмшдэг гэсэн үзүүлэлт гарсан ч нийт иргэдийн дунд эзлэх хувиар харьцангуй доогуурт тооцогдож байна. Тухайлбал, Энэтхэг улсад эрчүүдийн 83, эмэгтэйчүүдийн 77 хувь нь банкны үйлчилгээ ашигладаг бол манайд эмэгтэйчүүдийн 43, эрчүүдийн 24 хувь нь банкинд данстай гэсэн дүн гарчээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)