Сэлэнгийн Ерөөд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т ойн түймрийн голомт Зайнаас тандан судлах үндэсний төв өнгөрсөн тавдугаар 17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан.  Зургаадугаар сарын 12-ны өдрийн 21:50 цагт түймрийг бүрэн унтрааж, Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна. Түймэрт нийт 23922 га талбай шатжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)