Африкийн тал нутгийн баобаб мод учир битүүлэг шалтгаанаар үгүй болжээ

Олон улсын эрдэмтэд Африкийн хамгийн урт настай бөгөөд аварга мод болох баобабыг сүүлийн 12 жилийн турш мөхөж байгааг тогтоожээ.  Мөхлийн шалтгаан нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа ч шууд нотлох боломжгүй юм. Энэ мод нь хэдэн мянга биш юм гэхэд хэдэн зуун жилийн турш ургасаар аварга болох боломжтой моддын нэг байжээ. Өмнөд Африк, Румын болон АНУ-ын их сургуулиас ирсэн судлаачид ийм мод үхэж байгаа явдал урьд өмнө тохиож байгаагүй гэв. Шинжилгээний үр дүнг Nature Plants сэтгүүлд тахал эсвэл халдварт өвчнөөс болоогүй гэж өгүүлжээ. Энэхүү сүрлэг баобаб модны үгүй болсон шалтгаан нь сүүлийн үед Өмнөд Африкт тохиож байгаа байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаарч байж магадгүй гэж Babes-Bolyai University in Romania их сургуулийн Доктор Адриан Патрутаар удирдуулсан багийнхан таамаглажээ.

Судлаачид 2005 оноос хойш өмнөд Африкт ургадаг баобаб модны бүтэц ба насыг радио карбон ашиглан судалж байна. Тэд хамгийн урт настай 13 баоба модны найм, хамгийн том зургаан баоба модны тав нь үгүй болсон эсвэл ямар нэг байдлаар томоохон мөчир нь хугарсан гэдгийг олж мэджээ. Baobab мод олон иш мөчиртэй бөгөөд ургасан хугацаа нь ч хоорондоо харилцан адилгүй байна. Зарим тохиолдолд энэ модны бүх иш нь гэнэт үхчихдэг байна. Ийнхүү үүнийг "Агаарын температур, ган гачигтай холбоотой" гэж Доктор Патрут BBC News сонинд мэдээлэв. Үхэж буй моддыг Зимбабве, Намиби, Өмнөд Африк, Ботсван, Замби гэсэн улсуудаас олжээ. Тэд бүгд 1000-2500 жилийн настай. Баобаб нь хуурай газарт ургадаг тул хатуу ширүүн нөхцөл байдлыг тэсвэрлэхийн тулд их хэмжээний усыг нөөцөлж чаддаг мод. Эдгээр модод байгалийн тэнцвэрт байдлыг тэтгэхээс гадна шувуудын хувьд үүрээ засах чухал газар юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Baobob modiig burhan anh bii bolgosiim gdeg Tegheer hamgiin anhnii mod yum shig bga yuma

    0 0 Хариу бичих