Сурагчдын зуслан цугларалт болов

Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн зуны зуслан цугларалтыг Дуут суманд зохион байгуулав.

Зуслан цугларалтанд тус аймгийн 15 сумын 60 гаруй хүүхэд оролцож гурван өдрийн сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, оролцоо гэж юу вэ, чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ, харилцаа хандлага, цахим орчны хор нөлөө, үерхэл нөхөрлөлийн харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд,ялгаатай байдал зэрэг сэдвээр оролцооны аргаар шинэ шинэ мэдлэг мэдээлэл авч, харилцан бие биенээсээ суралцаж, туршлагаа солилцлоо. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амжилт

    0 0 Хариу бичих