ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР:Зургаадугаар сарын 13

  • 1625- Английн хаан Карл I Стюарт , Францын хаан IV Генрихийн охин Генриетта Мария де Бурбон нарын хуримын ёслол болжээ.
  • 1825 - Нью-Йоркийн механик Уолтер Хант сүлбүүр зүүний патентыг авсан байна. Түүнд 15 долларын өр төлөх хэрэгтэй байсан ба мөнгө байхгүй байжээ. Ингээд тэрээр хоёр цаг орчим бодоод энгийн бөгөөд аюулгүй гэгдэх сүлбүүр зүүний зургийг хийсэн байна.
  • 1858 - Хятадын Тэнжин хотноо Орос-Хятадын  энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурав.
  • 1860 оны энэ өдөр Оросын төрийн банк байгуулагдсан байна.
  • 1881 Сибирийн төмөр зам тавих ёслол болжээ.
  • 1912 -Москвад III Александр хааны нэрэмжит Урлагийн музей нээгдлээ. 
  • 1917 -Автономит Украин Улс тусгаар тогтнов. 
  • 1921 - Новониколаевск хотыг Новониколаев мужийн төв болгосон байна .

  • 1934 - Венецид Гитлер, Муссолини нар уулзжээ.
  • 1942 - АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Стратеги албаны төв газар /хожмоо Тагнуулийн төв газар болсон/ байгуулах шийдвэр гаргасан байна.
  • 1948 - Бирм Улс коммунизм байгуулж эхэлснээ зарлалаа.
  • 1949 -Калифорнийн их сургуулийн бүх багш, ажилтан коммунизмын эсрэг тангараг өгөх болов.
  • 1961 -Калугад сансрын нисгэгчдийн музейн шавыг Юрий Гагарин тавьжээ. 
  • 1966 - Ромын хамба лам VI Павел «Хориотой номуудын индекс»-ийг цуцаллаа.
  • 1969 -Ярославын Улсын их сургууль байгуулагдав

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)