"Жаст"-ын Ш.Батхүүг хорих хугацааг сунгалаа

"Жаст" группын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн хэргийг Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр хэлэлцлээ. Шүүх түүнийг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ.

Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт "Жаст" группын ерөнхийлөгч Ш.Батхүүг буруутган Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. 3-р сарын21-нд  шүүхээс түүнийг 30 хоног саатуулан шалгах шийдэр гаргасан.Өчигдөр болсон шүүх хурлаар үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа.Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох журмын дагуу давж заалдахаа мэдэгдлээ.Ш.Батхүүгийн биеийн байдал хүнд байгаатай холбогдуулан саатуулахаас өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)