Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж,  16 асуудал хэлэлцэж байна.
Үүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, болон О.Батнасан гишүүний боловсруулсан Хялбаршуулсан татварын тухай хуулийн төсөлд тусгах Засгийн газрийн санал, дүгнэлт багтжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан Эрүүгийн хууль болон Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн aялал жуулчлалын бүс нутгийг баталсан талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)