Өнөөдөр болох үйл явдал

11.00 цагт “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль зургадугаар сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлхийн 25 орны 1400 орчим цэргийн алба хаагч оролцох тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Гэр хороолол хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж жагсана.

16:00 цагт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн ёслол НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд болох тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцоно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)