Трамп, Ким нарын түүхэн уулзалтын зардалд Сингапур улс 20 сая ам.доллар зарцуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Сингапур улс 20 орчим  сая ам.доллар зарцуулжээ. Энэ талаар Сингапурын Ерөнхий сайд Лий Хсиен Лүүн өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Сингапур нь АНУ, Умард Солонгос гэсэн хоёр улстай эн тэнцүү дипломат харилцаатай цөөн улсын нэг юм. “Бид хоёр орны удирдагчийн дээд хэмжээний уулзалтанд 20 орчим сая ам.доллар зарцуулаад байна. Үүний тэн хагас нь аюулгүй ажиллагааг хангаж ажиллах хамгаалалтын зардалд зарцуулагдсан” гэж Ерөнхий сайд Лий Хсиен Лүүн онцолсон байна. "Энэ дээд хэмжээний уулзалт манай улсыг сурталчилж олон боломжийг нээж өгнө гэж найдаж байна" гэж тэрээр нэмж хэлжээ.

Ким Жон Ун Сингапурт газардахаасаа өмнө Ерөнхий сайдтай утсаар ярьсан бол Нисэх буудалд буухад нь Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан угтан авчээ. Энэтхэг гаралтай улс төрч Балакришнан дээд хэмжээний уулзалтыг өөрийн улсад зохион байгуулахын тулд Пхеньянд айлчилж, Умард Солонгосын ахмад дипломатчидтай уулзалт хийж байсан гэдэг.

Трамп, Ким нарын уулзалт Сингапур улс өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан анхны тохиолдол биш юм. Өмнө нь 2015 онд Хятад, Тайваны тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж байсан бөгөөд тус хоёр улсын түүхэн хэлэлцээрийг 60 жилийн өмнө хийж байсан зэрэг туршлагатай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. БАТТУЛГА ЯАЖ ЗОГСОХНЬ ЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА УГААСАА СПОРТЛОГ ХҮН БИЕ ХААНЬ ХӨГЖЦӨН ЭНЭ БАЙГААГААС ӨӨРӨӨР ЯАЖ БАЙХЫН ТАНЫ ТААЛАЛД НИЙЦҮҮЛЭХ ГЭЭЛ БУЛЧИН ШӨРӨМСӨӨ ТАЙРХУУ ТАНАХУУ ИЛҮҮ ДОЛООН ЮМ БИЧДЭГЭЭ БОЛИМООР ЮМ

    0 0 Хариу бичих
  2. TrAmp sain ajiillaa

    0 0 Хариу бичих
  3. Манайх зохион байгуулсан бол сүйрэх байж. Монголын нэрийг дэлхийд гаргана гэж тэнэгтэж солиорч байгаад Ээбий тэр нэг балай АСЕМ гэдэг юмыг монголд зохион байгуулж байна гэж хэдэн тэрбумын шал хэрэггүй зардал гаргуулсан. Тэг нь багадаад байсан юм байхдаа, Ээбий энэ хоёр мангарын уулзалтыг монголд явуулна гэж санал гаргасан шүү дээ. Ээбий өөрөө бизнес хийж үзээгүй, төсвийн цалингаас өөр орлогогүй байсан хүн том дуугарч хүний мөнгөөр л юм хийж сурсан учраас гарах зардал эндүүс нь падлий ч байхгүй л дээ. Батлага харин бизнес хийж байсан хүн гэсэн дээ зардал ихтэй гэдгийг нь мэдэх хүн учраас энэ тал дээр дуугүй байсан нь онож. Гэхдээ Батлага гуай бие хамгаалагч бодибилдингийн мэрэгжлийн тамирчин шиг хоёр гараа алцайж зогсдогоо үтэр түргэн болихгүй бол дэлхийн шившиг болж дуусах нь байна шүү.

    1 0 Хариу бичих
    • Сурталчилгаа шаардлагагүй Сингапур улс хүртэл эх орноо дэлхийд сурталчилна гэж хандаж байхад манайх тав арван цаас гаргаад шийдчиж болно шт.Чингисээр рекламддаг үе өнгөрсөн.Хулгай хийж байгаа тэр мөнгийг нь аваад тодорхой хэсгийг нь хэрэгтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй шт.

      0 0
    • Элбэгдорж ерөнхийлөгч цалингаасаа өөр орлоготой байх аа, арай ч дээ. Эсвэл үгүй юм болов уу, хувьдаа машингүй, байшингүй гээд яриад байсныг нь бодоход. Шударга үнэний туйл, жишиг болсон манай Нямдорж гуай харин төрд насаараа ажиллаж цалин л авч ирсэн гэсэн мөртөө бийлэгжүү амьдраад байдаг нь сонин.

      0 0