Робби Уильямс "ДАШТ 2018"-ын нээлтэд дуулна

“ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд Их Британий дуучин Робби Уильямс ая дуугаа өргөнө гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо мэдээллээ.Мөн Оросын дуурийн дуучин  Аида Гарифуллина ч Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд оролцох юм.

“Take That” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Робби Уильямс 12 студийн цомог гаргасан төдийгүй BRIT Awards-ын түүхэн дэх хамгийн олон шагналыг хүртсэн дуучин юм.Тэрээр “Үнэхээр аз жаргалтай байна.Ийм гайхалтай үзүүлбэрийн төлөө ОХУ руу дуртайяа явна” гэжээ.
Энэ сарын 14-нд болох ДАШТ-ний нээлтийн ёслолд тэрчлэн Бразилийн шигшээ багийн домогт тамирчин Рональдо оролцох юм байна. 80 мянган хүний суудалтай Лужники цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болсны дараа Орос болон Саудын Арабын багуудын тоглолтоор дэлхийн аврагын тэмцээн албан ёоор эхлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)