Панамын шигшээгийн “100 кг булчин шөрмөс”

ДАШТ-ий шигшээ тэмцээнд анх удаа оролцож буй Панамын шигшээ баг Саранск хотноо байрлан бэлтгэл сургуулилтаа чимээгүйхэн базааж байна.

Багийнхан анхны хэвлэлийн бага хурал хийх үеэр орон нутгийн “Столица С” сонины сурвалжлагч Панамын багийн хамгаалагч, ахлагч Роман Торресоос “Та тэмцээнд оролцож байгаа хөлбөмбөгчдөөс хамгийн хүнд жинтэй нь юм байна /танилцуулгад Роман Торресыг 99 кг жинтэй гэжээ/. Юу хэлэх вэ” гэж асуужээ.

Тэрээр үүнийг сонсоод хэдэн секунд чимээгүй байснаа шууд хүрмээ сөхөн гэдэснийхээ арзайсан булчинг харуулсан байна. Энэ зураг нь сонины нүүрийг чимжээ.

Хэд хоногийн өмнө истаграм хуудсандаа нэг зургаа оруулсан нь мөн л дажгүй харагдаж байсан юм.

Роман Торресын тухай сонирхолтой баримт

-Тэрээр Панам улс ДАШТ-д орох эрх авч чадвал үсээ хусна гэж амлаад хэлсэндээ хүрээгүй нэгэн. Шалтгаанаа “Охин “үсээ хусуулбал та миний аав биш шүү” гэсэн. Тэр хатан хаан болохоор бүхнийг хүссэнээр нь хийдэг” гэж хэлжээ.

Роман Торресийн шилбэн дээр 2018 ДАШТ-ий дурсгалд зориулсан маш том шивээс бий. Түүнд ДАШТ-ий лого, ЧМ-2018, 2017 оны аравдугаар сарын 10, 87:13 гэж бичээстэй бөгөөд энэ нь ДАШТ-ий эрх авсан түүхэн тоглолтын он, сар, өдөр, бөмбөг хаалганд орсон минут юм байна.

Баг нь хожсоны дараа тэрээр бүжиглэдэг урамжлалтай. Түүнийхээр энэ нь панамчуудын цусанд байдаг чанар гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)