ФОТО: Египетийн шигшээ Грозныйд ирлээ

Зохион байгуулагч орон ОХУ-тай нэг хэсэгт орсон Египетийн шигшээ багийн онгоц өчигдөр Грозныйд газарджээ. 

М.Салах болон түүний нөхөд “The Local” хэмээх Чеченьдээ хамгийн сүүлд баригдсан таван одтой зочид буудалд тухалсан байна. Уг зочид буудлыг Арабын нэгдсэн Эмират улсын 1.8 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар барьсан гэнэ.

Зочид буудлын өмнө хөлбөмбөгчдийг бүжгийн “Вайнах” хамтлаг тосч, үзүүлбэрээ сонирхуулсан байна.   

 Египетийн шигшээ багийнхан “Ахмат Арена” цэнгэлдэхэд бэлтгэлээ базаах бөгөөд эхний бэлтгэлээ хийж амжсан байна. Мо Салахыг харчих санаатай 8000 гаруй хөлбөмбөг сонирхогчид эхний бэлтгэлд иржээ. Харин Мо бэлтгэлд ирсэн ч талбайд гараагүй аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)