ДАШТ-ий тухай бүгдийг ТОЙМ-оос

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл дугаар бүртээ Монгол Улс болон дэлхий нийтэд өрнөсөн чухал үйл явдлыг тоймлон хүргэдэг. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарын мэдээллийг багтаахыг зорьдог “Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаараараа зөвхөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг онцоллоо. Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн хэдхэн хоногийн дараа манай хойд хөрш ОХУ-д эхлэх гэж байна. Үүнээс өмнө энэхүү тэмцээнд оролцохоор болсон 32 улсын шигээ баг, гарааны бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Мөн энэхүү 32 баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд ямар зам туулсан тухай сонирхолтой мэдээллийг унших боломжтой. Түүнчлэн “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн энэ удаагийн дугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уншигчдад хэрэг болсоор байх болно. Учир нь, 32 багийн оноолтыг харуулсан хүснэгт, тоглолтын хуваарь, тоглогчдын хувийн дугаар хэвлэгдлээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд тоглолтын хуваарийг харуулсан тухайн хүснэгтийг ашиглан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний явцыг тэмлэглэхээс гадна таамаглал дэвшүүлж өөр хоорондоо бооцоо тавьж болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)