М.Энх-Амгалан: Д.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын даргад хандан Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа хүргүүлсэн. Уржигдар ирүүлсэн тэр бичигт юу өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.

Уг бичигт “УИХ-ын гишүүн Боржгон овгийн Д.Гантулга нь “… 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр БЗД-ийн .. дугаар хороо… тоотод иргэн Ч.Н-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон…” гэх эрүүгийн … дугаартай хэрэгт АТГ, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Хэрэг бүртгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдахгүй байхад хүрч байсан тул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын даргад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хэлэлцээд “хууль эрх зүйн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх боломжгүй, хууль эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодод танилцуулахаар шийдвэрлэв” гэсэн санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирсүүлснийг 2014 оны дөрөвдүгээр  сарын 10-нд байнгын хороо танилцсан тухайгаа 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 10/4152 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн байна.

УИХ-аас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжтой болсон гэж үзсэн болно.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн заасан байна. Цаашид УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг… эрхэлсэн ажил, албан тушаалаар нь… ялгавралан гадуурхаж үл болно”, мөн “Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон… хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхэд саад учруулах төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх эрх чөлөө, гэмт халдлагаас хамгаалах…” төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.23-т заасан “УИХ-ын гишүүн нь хууль, гишүүний ёс зүйг чанд сахих” хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй нь харшилж байна. УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан”, мөн хуулийн 6.12-т “гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын болон УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороодын саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Улсын ерөнхий прокурор зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулж байна. Иймд УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Үндсэн хуулиа зөрчөөд гэмт хэрэгтнүүдээ авч үлдэж байхад Үндсэн хуулийн цэцэд суугаа хоолны савнууд юугаа хийж байдаг байнаа. УИХ хууль боловсруулдаг байгууллага болохоос гэмт хэрэгтнүүд орогнүүлдаг байгууллага биш махан толгойт МАН,АН-ынхан. Монголчууд бид тэнэг биш шүү дээ. Биднийг тэнэг гэж боддог шиг байна. Монгол улс болон үр хойчынхоо ирээдүйг бодоод та нарын эсрэг муу калибраа аваад босход бэлэн байна шүү. ПДАА нараа

    0 0 Хариу бичих
  2. Ичээчээ чи. Ичих булчирхайгуй гэж Гантулгаа чамайг л хэлнэ. Ийм парламент байх гэж дээ халагламаар юм.

    0 0 Хариу бичих
  3. Бандаашыг авч үлдсэн УИХ гутамшиг ямарч эрх зүйн чадамжгүй хурал гэдгээ харууллаа

    0 0 Хариу бичих
  4. Одоо тэгээд гандаашийг улсын их хурлаас буух хүртэл нь хүлээх юм уу

    0 0 Хариу бичих
  5. Номтой номгүй Хөгшин залуу бүгд Зөв бурууг нь Ялгаад байхад Хуулийнханы байж байгаа Царай нь...

    0 1 Хариу бичих
  6. Ug ni chadvartai zaluu huniig joohon nemj dawsalj baigaad uls turuus gargachihlaa.

    0 0 Хариу бичих
  7. ялзарсан нийгэм ялзарсан монгол төр нь иргэдээ дарласаар боолын нийгэм болсон

    0 0 Хариу бичих
  8. Ум сайн амгалан болтугай л гэхээс.. Анхнаасаа л дэмий юмаар оролдсийн

    0 0 Хариу бичих
  9. М Энх-Амаглан та тийм шудрага юм бол С Баяр Ч Сайханбилэг нарыг яагаад даалтанд гаргаж байгаа юм бэ та 461-р ангид хоригдож байгаа бух хунийг даалтанд гаргаарай

    1 0 Хариу бичих
  10. Энэ нөхрийн гэр бүл одоо яанаа

    0 0 Хариу бичих
  11. Том юмаар оролдоод залуу хүний гэнэн зангаа ашиглууллаа даа

    1 0 Хариу бичих
  12. Нүгэл нь нүдээрээ гарч байна даа бандага

    4 0 Хариу бичих