Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шилдэг агшинууд

"Бурханы гар ", "Берны гайхмшиг", "хаалганд ороогүй бөмбөг"...  Дэлхийн аваргын тэмцээн янз бүрийн түүхээр баян. Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд үлдсэн дээрх түүхэн үйл явдлыг мөнхөлсөн түүхэн гэрэл зургуудыг уншигчдадаа хүргэж байна.    

1950. Урагвайд ичгүүртэйгээр хожигдсон нь

Бразильчууд өнөөдөр тэр хожигдлын талаар дурсах дургүй. Өөрсдийн ур чадвараар  гайхуулдаг баг өөрийн талбайд үүл барьсан гэгдэх Урайд хожигдов! Альсидес Эдгардогийн ялалтын ноолын дараа  Рио-де-Жанейро  хотын “Маракана”  чив чимээгүй болж, цэнгэлдэх хүрээлэнд цугласан 200 гаруй мянган хөгжөөн дэмжигчид нь мэгшин уйлцгааж байсан гэдэг. Бразилчууд тэр үед тэнцэхэд л аварга болох байсан юм.  Нийтдээ 200 орчим хүний зүрх хаагдсан тоо бий.

1954. Бернын гайхамшиг

"Ран талбайн гүнээс цохилт өгөх  чадвартай!.. Тэр өмбөгийг цохилоо... Гоол!"  Херберт Циммерманы тайлбар хийсэн хөлбөмбөгийн тоглолуудын бичлэг Германл хамгийн алдартай байлаа. Ялагдашгүй гэгдэж байсан Унгарын хаалганд Херберт Ран бөмбөг оруулж тооны харьцааг 3:2  болгосон байлаа.  Энэ бол зүгээр нэг ялалт байгаагүй. Даянд ялагдсан Баруун германчуудад  өөртөө итгэх итгэлийг авчирсан гэлцдэг. Зарим түүхчид Герамны энэ ялалтыг Адольф Дасслерын “Адидас” пүүзтэй холбож ярьдаг нь үнэний хувьтай.

1958. Пеле  анх хаан ширээндээ

"Хөлбөмбөгийн хаан" Пеле  дөнгөж 17 настайдаа тийм том тэмцээнд  өөрийн ур чадварыг үзүүлсэн юм. Түүний тоглолт бразильчуудыг аварга болгож, өөрөө  түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга гэж бичигджээ.  Түүний   оролцоотойгоор Бразили  гурван удаа дэлхийн аварга болж байм. Пеле нийт 1375 албан ёсны тоглолтод 1284 гоол оруулсан дээд амжилтын эзэн юм.

1966. Байгаагүй гоол

Баруун Германы хөгжөөн дэмжигчдэд " Уэмбли дахь гоол"­ хамгийн гомдолтой гэж хэлэгддэг. 1966 оны шөвгийн  тоглолтод Английн багийн Жефф Хёрстын  цохисон бөмбөг  хаалганий дээд хөндлөн  модыг  цохиод  хаалганы  шугамын ойролцоо ойн унасан байв.  Тэр үед гоол байсан уу үгүй юу гэдгийг тогтоох аргагүй байлаа. Гэсэн ч шүүгч талбайд эздэд тал засан гоол гэж тооцож Герман хожигджээ. Үүний дараа л гоолыг автоматаар тогтоодог  систем  бий болжээ.

1970. Зууны тоглолт

Мексикт болсон ДАШТ-ний  хагас шигшээд Итали-Германы багууд  "Ацтек"  цэнгэлдэхэд үзэлцэж байлаа. Бараг 50 градусын халуунд багууд  ээлжлэн санаачлагыг авч байлаа.  Шүүгч яг байсан 11 метрын цохилтыг өгсөнгүй. Нэмэлт цант багууд таван бөмбөг хаалганд оруулж германчууд 3:4 харьцаатайгаар  хожигджээ.

1974. Гэрийн ялалт

Герд Мюллерыг “ Үндэсний бөмбөгдөгч” гэж германчууд нэрлэж байлаа. Алдартай довтлогч голландчуудын хаалганд ялалтын бөмбөгийг оруулан ХБНГУ-ын  шигшээг дэлхийн аварга болгов  Сонирхолтой нь, хоёр хуваагдсан Германы   багууд тэнд  анх удаагаа тулгарсан  ба  Зүүн Герман нь хожсон байдаг.

1978. Кордоб дахь сүйрэл

Австрийн Ханс Кранкль барууны германчуудад гурав дахь гоолоо хийж байхад  "Би галзуурах нээ" гэж Австрийн  тайлбарлагч Эди Фингер  хашгирч байлаа.  Аргентины энэ тэмцээнээс  германчууд хасагдсан ба  одоо хүртэл  хамгийн ичгүүртэй тоглолт  гэж нэрлэгддэг.

1982. Шумахер Баттистоныг нокаутад оруулав

Энэ зөрчил түүхэнд бас бичигдсэн юм. Хагас шигшээ тоглолтод  Франц, Германтай тоглож байхад Патрик Баттистон  германы хаалганд гарах дамжуулалт авсан юм. Гэтэл хаалгач Тони Шумахер  дайран унагалаа. Довтлогч ухаан алдан унаснаас гадна хоёр шүдээ алдаж, тархи нь хөдлөн гэмтсэн байв. Шүүгч хаалгачид шар хуудас ч үзүүлсэнгүй. Хожим Шумахер Баттистоноос уучлалт гуйсан ба тэр хариуд нь Шумахерыг  хуримандаа урьжээ.

1986. Бурхны гар

Диего Марадона ганцхан тоглолтод хоёр мартагдашгүй гоол хийлээ. Эхлээд “бурханы гарын” тусламжтайгаар  тэр Аргентиныг  хошуучлуулав. Хэдхэн минутын дараа  тэр 60 метрын зайд дриблинг хийгээд Английн бараг тал  багийг  хууран  аваргын түүхэн дэх хамгийн гоё гоолуудын нэгийг хийжээ. Үүний дараа шигшээ тоглолтод Германыг 3:2  буулган авч аварга болсон билээ.

1990. Мөнхийн өрсөлдөгч нар

Герман Андреас Бремегийн торгуулын цохилтоор Аргентиныг ялан дэлхийн аварга болов.  Ялалт хүрэх замдаа  тэд бас нэг дуулианд орлоо. Голландын Франк Райкард Руди Фёллерын араас нулимав. Шүүгч тэр хоёрыг талбайгаас хөөсөн байв. Телевизийн камерууд Райкард хоёр дахиа нулимасныг буулгасан байв. Хэсэг хугацааны  дараа тэр өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж буйгаа хэлсэн байдаг.

2006. Толгойгоор мөргөсөн хувь тавилан

Англи, Аргентиныг ялсны дараа германчууд ирээдүйн аварга Италид ялагдан  тоглолтоо дуусгасан байв. Шөвгийн тоглолтод  ялагчаас гадна  гол баатар нь франц Зинедин Зидан болсон юм. Зиданы торгуулийн цохилтын дараа францчууд хошуучилж эхэлсэн юм.  Хожим бүгдийг түүний алдартай мөргөлт балласан билээ. Зидан Италийн  Марко Матераццийн  өдөөн хатгалтад автан аваргалах боломжоо үгүй хийсэн юм. М.Матерацци З.Зиданд ээж, охин дүүг нь доромжилсон утгатай үгс хэлсэн гэдгээ хожим дурсамжийн номдоо бичсэн юм. 

2010. Вувузелын дуун дор

Үл харагдах зөгийн сүргийн хүнгэлэлдээн шиг вувузелын  чихэнд чийртэй дуун дор Африкт болсон анхны  тэмцээнд Испани түрүүлсэн. Испани ийнхүү Европоос өөр тивд болсон ДАШТ-д аваргалсан анхны Европ баг болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)