Балетын олон улсын уралдаанд О.Анужин түрүүллээ

Балетын олон улсын анхдугаар уралдааныг Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг санаачлан Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Балетын олон улсын анхдугаар наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болон нэгдсэн тоглолт энэ сарын 1-нд ДБЭТ-т болсон юм. Энэ­хүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ан­гилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Ану­жин шилдгээр шалгарч Гран при шагнал хүртэв.

Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч ажиллажээ.

Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сан­гийн тэргүүн Пак Жэ Кён “Монголын Ба­летын олон улсын уралдаан цаашид дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болоосой гэж ерөөе. Оролцогчдод хандаж хэлэхэд ялсан ч, ялагдсан ч энэ тэмцээн та бүхний их урлагт хөлөө зөв тавихад түлхэц болсон ал­хам байх болно. Мөн энэ тайзан дээ­рээс Монго­лын балетад үүрд дурсагдах хоёр хүний нэ­рийг хэлэхийг хүсэж байна. Тэр хүмүүс бол танай улсад балетын урлагийг үүсгэн хөгжүүлэгч Б.Жамъяндагва болон Монголыг олон улсын уралдаантай болгож буй санаачлагч, зохион байгуулагч Д.Алтанхуяг нар юм. Энэ хоёр хүнийг би Монголын балетын баатрууд гэж бодож, хүндэтгэж явах болно. Монголын Балетын олон улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулахад бүхий л хүчин чадлаа дайчлан оролцохоо амлаж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene estoi tasarhai bietein huuhen bnlee, ter hevliin bulchin... unendee wowldaa huuhen, Yun ter top model iogchin zagvar umsugch miss ntr

    0 0 Хариу бичих