"Ulaanbaatar book fair fastival 2018" номын баяр өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жил бүрийн хавар, намар уламжлал болон зохиогддог энэхүү номын баярт бүх хэвлэлийн компани, хэвлэн нийтлэгчид, зохиолчид оролцож номуудаа 20-450 хувийн хямдралтайгаар худалдаалдаг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо номын үзэсгэлэн худалдаагаар зочилж байна. Төрийн тэргүүний хувьд жил бүрийн номын баяр, үзэсгэлэн худалдаагаар зочилж шинэ ном, бүтээлүүдтэй танилцдаг юм.
"Уншигч сонирхогч олондоо шавуулаад завгүй сууж байтал Ерөнхийлөгч маань дэргэд ирчихсэн инээмсэглээд зогсож байв. Жаахан балмагдав. Харин түүний энгийн байдалд нь доороо тайвширч номынхоо дээжээс барилаа. Ном бүтээгчдийг сэтгэлээр дэмжиж цаг заваа гаргаж номын отогоор аялсанд тань баярлалаа. Ном эрдэнийн Монгол орон билээ" хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёо нүүр номдоо бичжээ.
