"Яг түүн шиг-3" шоуны энэ удаагийн дугаарт оролцогч, жүжигчин М.Цэрэндолгор монголын рок, попын алдарт дуучин, поп дива Т.Ариунаа болон "Талын Монгол айл" дуугаар мэндчиллээ.
Шүүгч Х.Оюунбилэг: Дуулалт дээр эхэндээ Ариунаагийн тембер гарч ирснээ сүүл рүүгээ өтгөрөөд явлаа. Дуулалт дээр задгай шингэн дуулсан бол болох байлаа.
Шүүгч Г.Ганхүү: Эхлээд яг Ариунаа дуугарсан. Сүүл рүүгээ зөвхөн Ариунаад байдаг дуулалт арай гарсангүй. Чиний хэлснээр энэ давааг нэр төртэй давлаа.
Шүүгч Б.Амархүү: Чиний ахиж хичээж байгаа чинь маш гоё байна.
Түүний үзүүлбэр таалагдсан бол найман үзүүлбэр дууссаны дараа 4 дугаарыг 155115 дугаарт илгээн дэмжээрэй.