"Яг түүн шиг-3" шоуны оролцогч, жүжигчин Ч.Очгэрэл энэ дугаарт Pink болон "Just give me a reason" дууг тайзнаа дуулан үзэгчдийг уяраалаа.
Шүүгч Х.Оюунбилэг: Дуулалт маш төстэй байна. Дүр хувиргалт жүжиглэлт маш сайн байна.
Шүүгч Г.Ганхүү: Жүжиглэлт мундаг байна. Чи түүний дотоод сэтгэлийг гаргаж чадлаа. Чи дуулалт дээр сайн байлаа. Өмнөх дугааруудаас сайн байлаа.
Шүүгч Б.Амархүү: Чи энэ залуутай тайзан дээр маш гоё үзүүлбэр үзүүлж чадлаа. Чамд амжилт хүсье.
Түүний үзүүлбэр таалагдсан бол найман үзүүлбэр дууссаны дараа 1 дугаарыг 155115 дугаарт илгээн дэмжээрэй.