УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилуулах саналаа УИХ-д ирүүлсэн юм. Энэхүү саналыг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.
Харин одоо УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд нэр дэвшүүлсэн Ш.Солонгын асуудлыг хэлэлцэж байна. Ш.Солонго нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр давхар ажилладаг юм. Тиймээс түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоосоо өмнө Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг нь хэлэлцэж байна.