Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр нийт 392 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 308 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 12 хүн гэмтэж бэртсэн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2-р багийн нутаг “Мухар зах” гэх газар “Hilux” маркийн автомашин онхолдож, зорчигч 50 настай, эмэгтэй А-н амь нас хохирсон.

Мөн Чингэлтэй дүүргиийн нутаг “Тэнгис” кино театрын урд замд “Pruis” маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 42 настай эмэгтэй З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Албаны алба хаагчдаас цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан нийт 9 осол, хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулан ажиллаж байа.

Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол  үйлдэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүртгэгдсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)