27 байршилд 88 га газрыг дуудлагаар худалдана

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа ирэх сарын 15-ны өдрийн 10.00 цагт нийслэлийн төр захиргааны "Хангарди" ордны хурлын зааланд  нээлттэй явагдахаар болжээ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг худалдах юм байна.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь  бэлэн газартай болох юм. Тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай ажээ.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8:30 минутаас эхлэн-2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 9:30 минут хүртэл  Төрийн захиргааны "Хангарди" ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах юм байна. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Gazraa odoo bvvr duudlaga hudaldaand oruulj hudalddg boloo yu te ingh yum bol mongol uls min vgvi boliishdee hvmvvsee

    0 0 Хариу бичих
  2. Xaanaas materialiig avax be

    0 0 Хариу бичих