Улаанбаатар төмөр замын ажилтнууд 1115 километрийг явган туулжээ

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг угтаж УБТЗ-ын ажилчид Монгол Улсын урд болон хойд хилээс нийт 1115 километрт явган аялаад ирсэн байна. 

Аялалд залуучууд болон ахмадын гэсэн хоёр баг хамрагджээ. Багууд энэ сарын дөрвөнд гарч өнөөдөр ирж байгаа юм. Залуу ажилчдын багийнхан 14 хоногийн хугацаанд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 700 гаруй км замыг явганаар туулсан аж. Харин ахмадын баг нь Сүхбаатар аймгаас Улаанбаатар чиглэлд 400 гаруй километрыг явганаар туулсан байна. 

Төмөр замын ахмадуудын багт 65-73 насны 12 ажилтан багтсан бол залуучуудын багт 32-59 насныхан багтжээ. Тэд нийтдээ 1115 километр замыг туулсан байна. Галт тэргээр зорчдог замаа явганаар  туулсан багийнхан сэтгэл хангалуун байна. Явган аялалд тэд бусдыг ч бас уриалж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. sainshandaas trasaa aldchihsan baidag

    0 0 Хариу бичих
  2. Vagon ni onholdood l. ed end aylaad l... heleh ch ug alga daaa.....

    0 0 Хариу бичих