БНАСАУ хоёр орны удирдагчдын уулзалтад оролцох эсэхээ эргэн харна гэв

БНАСАУ-ын ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Ким Ки-Гван “Трампын засгийн газар ганц талаасаа цөмийн төлөвлөгөөгөө орхихыг БНАСАУ-аас шаардвал хоёр орны төрийн тэргүүний уулзалтад оролцох эсэхээ эргэн харах болно” гэж өчигдөр мэдэгджээ.

Тэрээр БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт болох гэж буй энэ үеэр, АНУ нөгөө талдаа хандан дарамталсан шинжтэй яриа гаргах нь зохисгүй юм. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын ажил хариуцсан туслах Жон Болтон урьд нь Ливид хэрэгжүүлж байсан шигээ “Урьдаар цөмийн төлөвлөгөөгөө орхиж, дараа нь нөхөн олговор өгөх” хэлбэрийг дахин санаачилж байгаа нь асуудлыг яриа хэлэлцээрээр зохицуулах сонирхолгүй байгаагийнх нь илрэл юм хэмээн онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Kim. O key. Trump. Fuck you

    0 0 Хариу бичих