НҮБ-аас өгсөн хүний эрхийн зөвлөмжийн 37 хувь нь хэрэгжээгүй байна

Хүний эрхийн ээлжит түгээмэл хэлэлцүүлэг Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн  тайланг дүгнэх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Нээлттэй нийгэм форумын Удирдах зөвлөлийн дарга Г.Уранцоож, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын UPR салбарын дарга Жианни Магазени нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү уулзалтаар үндсэн дөрвөн сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар хоёр дахь удаагаа хэлэлцүүлж 2015 оны тавдугаар сарын 05-ны өдөр нийт 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авчээ.

Эдгээр зөвлөмжийн 11 хувь нь хэрэгжсэн бөгөөд 52 хувь нь хэрэгжих шатандаа яваа бол 37 хувь нь хэрэгжээгүй байгаа ажээ. Эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны тайланг 2018 оны нэгдүгээр сард НҮБ-д илгээсэн юм байна. Энэхүү тайланг бэлтгэх ажлын хүрээнд Монголын хүний эрхийн ТББ-ын форум иргэний улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бусад эрх таван бүлэгт хуваагдан 2017 оны аравдугаар сараас ажиллаж эхэлжээ. Энэ дагуу 21 аймагт хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутагт тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)