ОБЕГ-ын аврагчид шүхрээр буух дадлага сургуулилалт хийжээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийнхан агаарын ажиллагааны үеэр шүхрээр буух дадлага сургуулилтаа Хүй долоон худагт хийжээ. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах зорилготой дадлагад 20 орчим алба хаагч хамрагдсан байна. Энэ удаагийн дадлага сургуулилтыг МИ-171 нисдэг тэргээр зохион байгуулж,  аврагчид нийт 110 удаа шүхрийн буулт хийсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гарчигаа хянаач ээ

    0 0 Хариу бичих