С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татаж, дөрвөн улсад Элчин сайд томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, зарим улсад Элчин сайд томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татав. Улмаар Шведийн вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг томилохыг дэмжлээ. УИХ энэхүү шийдвэрээ Ерөнхийлөгчийд өргөн мэдүүлж Ерөнхийлөгч Элчин сайд нарыг эцэслэн томилох юм. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)