Гавьяат тамирчин Э.Содномпилжээ ДАШТ-д оролцож байна

Финланд улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ эхэллээ. Гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин хүч үзэх юм. Тухайлбал, залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт О.Орхонтуул, +84 кг-д  Ч.Анужин, эрэгтэйчүүдийн 66 кг-д Э.Галбаяр нар оролцоно. Харин насанд хүрэгчдийн 83 кг-д Г.Оргилболд, 105 кг-д “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, дэлхийн аварга, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар өрсөлдөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Содномпэлжээ ч тууштай мундаг тамирчин шүү амжилт

    0 0 Хариу бичих