ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Тавдугаар сарын 17

Норвегийн Үндсэн хуулийн баярын өдөр

Тус орны албан ёсны нэр нь Норвегийн вант улс, норвегиор Kongeriket Norge гэх ба “конгэрикэт но́ргэ” гэж дуудагддаг. Англи хэлээр Kingdom of Norway гэнэ. Хойд Европын энэ улс Скандинавын хойгийн баруун ба хойд хэсэгт байрладаг.

 “Спортингийн баталсан Үндсэн хууль ба бусад хуулинд харшлахгүй бол вантан зарлиг гаргаж, болиулах боломжтой”. (1814 оны тавдугаар сарын 17-нд батлагдсан Норвегийн анхны Үндсэн хуулиас)

Норвеги өмнө нь бие даасан улс байсангүй. Данийн вангууд тус улсыг 1380 оноос захирч байгаад Шведтай хийсэн дайнд 1814 онд ялагдсаны дараа Шведын мэдэлд орсон байна. Гэхдээ норвегиуд энэ шилжилтийн хугацаанд Төрийн чуулганы депутатуудыг цуглуулж амжаад тэд Эйдсволл хотноо Үндсэн хуулиа батлан Үндсэн хуульт  вант улс болжээ. Шведын ван Норвегийн шинэ захирагч болсон байсан учир тэр хуулийг нь хүлээн авахаас өөр аргагүй болжээ.

1215 оны тавдугаар сарын 17-нд Английн баронууд Иоанн Безземельный хааны эсрэг тэмцэх явцдаа Лондонг эзэлэн авчээ.

1302 оны энэ өдөр Брюгге хотын худалдаачид францчуудын эсрэг бослого гаргасан  нь Фландрия дахь чөлөөлөх дайны эхлэл болов.
1497 - Васко да Гама Энэтхэгийн эрэг хүрчээ.
1606 - Москвад Польшуудын эсрэг бослого гарлаа. 
1642 - Монреаль хот үүсгэн байгуулагджээ.
1718 - Английн хуульч Жеймс Пакл дэлхийд хамгийн анхны пулемёт зохиосондоо патент авчээ. 
1727 - II Пётр Оросын хаан ширээнд суув.
1805 - Бетховен Крейцеровын сонатаа Боннд анх удаа тоглож сонирхуулжээ.

1865 - Цахилгаан холбооны олон улсын зөвлөл байгуулагдав. 

1866 - Оросын Техникийн нийгэмлэг үүсчээ.
1916 - Англи улс дэлхийд анх удаа зуны цагт шилжжээ.
1920 - 1919 оны аравдугаар сард нээгдсэн дэлхийн анхдагч нарын нэг Нидерландын KLM /Эзэн хаантны нисэхийн компани/ нисэх компани энэ өдөр Амстердам-Лондонгийн нислэгийн тогтмол замыг нээж анхны нислэг хийсэн байна.
1928 - Олимпийн IX их наадам Нидерландын Амстердамд эхэлжээ.
1933 - Германд ажил хаялтыг хориглов. 
1940 - Фашист арми Бельгийн нийслэл Брюсселийг эзлэв.
1948 - ЗХУ Израилийг улс хэмээн албан ёсоор зарласан байна.
1959 - Кубад тариачдад газар эзэмшүүлэхээр зарлалаа. 

“Ра-2” завь Атлантын далайг туулах замдаа гарав

1970 - Норвегийн эрдэмтэн Тур Хайердал папирусан завь “Ра-2”-оор Атлантын далайг туулах аялалд гарлаа. Завийг энэтхэг мастерууд бүтээсэн ба энэ аялалаар Тур Хейердал эртний африк хүмүүс ийм завиар Америкт очиж байсан гэдгийг батлахаар шийдсэн юм. Анхны ийм аялал нь жилийн өмнө эхлээд завь нь замынхаа дунд живснээр амжилтгүй болж байлаа. Хоёр дах аялал 57 хоногийн дараа Барбадосын арал хүрснээр амжилттай төгсчээ.

1972 - ЗХУ сансрын туяа, электронуудын урсгалыг судлах зорилгоор дэлхийн “Космос-490” хиймэл дагуулаа нисгэсэн байна.
1973 – Москва-Чита чиглэлд нисч явсан “Ту-104” онгоцонд бөмбөг дэлбэрч, 81 хүн амиа алджээ. 
1975 - Телевизийн “NBC” суваг “Салхинд туугдагсад” киног ганцхан удаа үзүүлэх эрхийн төлөө 5 сая ам.доллар төлсөн байна. 
1983 - Израиль, Ливаны хооронд энх тайвны гэрээ байгуулагдав.
1990 - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гомосексийг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан байна.
1995 - Жак Ширак Францын Ерөнхийлөгч болов.
2000 - Оросын Ерөнхий сайдаар Михаил Касьяновыг томилов.
2001 - Варшавт АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг Хуучин хот үзэж явахад нь түүн рүү тахианы өндөг шиджээ.
2004 - АНУ ын Массачусетс мужид ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн байна. 

Анх удаа Олон улсын Мэдээллийн нийгэмлэгийн өдрийг тэмдэглэлээ

 НҮБ-ын Ерөнхий ассамблей 2006 оны гуравдугаар сарын 27-нд гаргасан тогтоолынхоо дагуу энэ өдрийг Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр болгожээ. Энэ өдөр программистууд системийн захиргааныхан ба интернэт провайдерүүд, вэб дизаинчид, интернэт  хэвлэлийн редакторууд зэрэг мэдээллийн технологийн салбарын хүмүүс мэргэжлийн баяраа тэмдэглэдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)