Месси “Алтан шаахай” авах нь тодорхой боллоо

"Барселон”-ы довтлогч Лионель Месси "Алтан шаахай-2018” шагналын эзэн болсон нь де-факто  болж байна. Форвард энэ тоглолтын улиралд Испанийн хөлбөмбөгийн аваргын 35 тоглолтод  34 удаа эсрэг хаалганд бөмбөг оруулсан нь түүнд шилдэг довтлогчийн шагналын 68 оноог өгчээ. Түүнийг гүйцэж түрүүлэх бодитой боломж "Ливерпул”-ийн Мохамед Салахад байсан ч тэр 32 бөмбөгтэйгээр (62 оноо) Английн аваргын тэмцээнийг төгсгөжээ.

Үргэлжилж байгаа тэмцээнүүдэд “Лацио”-гийн Чиро Иммобиле, “Бавар”-ийн Роберт Левандовски нарт байгаа. Гэхдээ тэдэнд ганцхан тоглолт үлдсэн ба тэд Мессигээс таван бөмбөгөөр хоцорч яваа юм. Ийнхүү тэдэнд пента-трики хийгээд Месси сүүлчийн тоглолтдоо гоол хийхгүй гэсэн найдлага л үлдээд байна. 

Месси "Алтан шаахай” шагналыг 2010, 2012, 2013, 2017 онуудад авч байв. Тэрбээр 2012-2013 оны тоглолтын улиралд уг шагналын харьцангуй дээд амжилтыг тогтоож, 50 бөмбөг хаалганд оруулан 100 оноо авч байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)