Малайзийн “Boeing” онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн гэж шинжээчид үзлээ

“Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц MH370 тоот нислэг хийж яваад сураггүй болсон. Энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болох талтайг “9News” мэдээлжээ.

Нисгэгч бөгөөд сургагч Саймон Харди нэгэн таамаглал дэвшүүлснээр, багийн ахмад Захария Ахмад Шах энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болох талтай гэнэ. Тэрээр санаатайгаар холбоо тасалсан байсан ба диспетчерүүдийг төөрөгдүүлэхийн тулд Малайз ба Тайландын хилийн дагуу нисч байсан гэж Харди дүгнэжээ.

Онгоц сүйрэхийн өмнө нисгэгч өөрийн төрөлх хотынхоо дээгүүр нисээд дараа  нь далай руу нисчээ. Шах онгоцны шатахуун дуустал далай дээгүүр нисээд онгоцыг  сүйрүүлсэн гэж шинжээч мэдэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. лаларистууд : аллах акбар, аллах хүний махан хүнстэй. Хүний цус уух дуртай

    0 0 Хариу бичих
  2. Исламын үнэнч дайчин

    0 1 Хариу бичих