УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж зарим улсад Элчин сайд томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг томилохоор хэлэлцэж байгаа юм. Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө О.Баасанхүү гишүүн хаалттай хуралдах горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. УИХ-ын гишүүн Л.Болд "Цаашид Элчин сайд нарын томилгоог хаалттай хэлэлцэх гэдгээ болих хэрэгтэй. Гадаадад суугаа монголчууд маань ямар Элчин сайд ирэх нь вэ гээд харж байгаа. Тэдэнд Элчин сайдтайгаа уулзах боломж тэр бүр гараад байдаггүй. Тиймээс УИХ дээр юу ярихыг нь сонсох ёстой" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)