Олон жил болж өвгөрсөн моддыг тайрсан гэв

Нийслэлийн зарим хэсэгт ургаа моднуудыг тайрсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн албаны хот тохижилтын хэлтсээс тодруулахад, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу СУИС-ийн явган хүний зам дагуух мод нь олон жил болж өвгөрсөн учраас тус дүүргийн Хот тохижилтын хэлтсээс анхаарч ийнхүү тайрсан гэлээ. 

Мөн  “Иргэд болон СӨХ-ынхон өөрсдөө дур мэдэж мод тайрсан асуудал гаргаад байна. Тухайлбал, “Нарлаг” хотхоны гаднах талбайн модыг СӨХ-ныхон нь тайрчихсан байгаа юм. Тиймээс бид тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хандсан байгаа.

Харин Хүүхдийн паркийн зам дагуух моддыг тайрах болсон шалтгаан нь давхар зам баригдаж байгаа учраас тайрсан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх мод тайрах цэвэрлэх асуудлыг тохижилт үйлчилгээ хариуцсан хэлтсийнхэн нь анхаарч байгаа. 60-70 жил болж үхсэн моднуудыг авч байгаа” гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Heden zuun jileer urgaad zuv zugeer l baidag shdee! Mgl d bolhoor urgahaa baichidiin muu!!!

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ