Д.Цогтбаатар: Эрчим хүчний салбарт ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг хүлээж байна

"Манай улсын зах зээлд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт ОХУ-ын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхийг бид хүлээж байна" гэж  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийх үеэрээ хэлснийг “ТАСС” агентлаг өчигдөр мэдээлжээ.
 
Д.Цогтбаатар хэлэхдээ “Оросын хөрөнгө оруулагчдыг бид хүлээж байна. Оросын бизнесийн салбарынхны хувьд Монгол бол хэзээний танил зах зээл. Ялангуяа, эрчим хүчний салбар. Бидэнд хамтран ажиллах боломж бололцоо их байна” гэжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр өдрийн айлчлалаар өчигдөр тус улсад хүрэлцэн очоод байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ