Марафон гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хязгаарлана

 “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлт 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Үүнтэй холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлахаар төлөвлөжээ.

Тиймээс иргэд явганаар болон унадаг дугуйгаар эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ