Элчин сайд нарын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлж хамгийн эхэнд зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Харин энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байсан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд олгох тухай асуудлыг хойшлуулаад байна. Учир нь, УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр ажлын хэсгийг дахин хуралдуулах нь зүйтэй гэж хойшлуулсан юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.  

  1. Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудал;
  2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  4. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)