Өнөөдөр болох үйл явдал

11:00 цагт МҮЭ-ийн төв байранд цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суултын талаар албан ёсны байр сууриа илэрхийлж шуурхай мэдэгдэл хийнэ.

11:00 цагт УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатарын хооронд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно. 

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, "Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.Өдөрлөгийн үеэр дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношилгоо үзүүлдэг ИНТЕРМЕД, УЛААНБААТАР СОНГДО, ГРАНДМЕД, МӨНГӨНГҮҮР, НОМУН зэрэг томоохон эмнэлгүүд, жишиг өрхийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй үзүүлэх юм.

11.00 цагт Монголын допингийн эсрэг төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт "Гал үндэстэн" холбооноос "Эх орны төлөө-Их эргэлт" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 

12:00 цагт "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны 21 тэрбум төгрөгийн хөрөнгийг шүүхийн шийдвэр биелүүлэх явцад үнэгүйдүүлж, үрэгдүүлж, завшсан үйлдлүүдийг нотлох баримттай нь ил болгохоор "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)