Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар Хөх хотод барилдана

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг гранпри тэмцээн энэ сарын 25-27-нд болно. Тэмцээнд 49 орны эрэгтэй 232, эмэгтэй 173 нийт 405 жүдоч өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 16 тамирчин хүч үзэх гэж байна. Тус тэмцээний 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ 66 кг-д ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Гаажадамба, 90 кг-д Г.Алтанбагана,-100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглохоор болов. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Б.Хонгорзул, -78 кг-д Л.Уранчимэг нар улсаа төлөөлөн Хөх хотын татамид барилдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)