Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

Ажиллах хүчний судалгааны 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 665.4 (52.6%) мянга нь эрэгтэй, 600.4 (47.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. 

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 778.8 (61.5%) мянга нь хот, суурин газарт, 487.0 (38.5%) мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна. 

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 60.6 хувь, хотод 54.7 хувь, хөдөөд 73.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны нэгдүгээр улиралд өмнөх улирлаас 1.8 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна. 

Өмнөх оны мөн үеэс ажиллагчид 4.1 (0.4%) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 36.5 (4.2%) мянгаар буурч, ажилгүй иргэд 7.6 (6.6%) мянгаар өссөн байна. 15, түүнээс дээш насны нийт хүн амын 823.5 (39.4%) мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам, үүнээс 37.3 хувь нь эрэгтэйчүүд, 62.7 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 264.0 (32.0%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 255.1 (31.0%) мянга нь суралцагчид болон сурахаар явах гэж байгаа хүмүүс, 109.2 (13.3%) мянга нь хүүхэд асарсан, 67.2 (8.2%) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 54.6 (6.6%) мянга нь гэрийн ажилтай, 19.8 (2.4%) мянга нь өвчтэй байсан бол 53.6 (6.5%) мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй иргэд байна.

Судалгааны дүнгээр 2018 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 122.9 мянга болж, 69.5 (56.6%) мянга нь эрэгтэйчүүд, 53.4 (43.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны 1 дүгээр улиралд 9.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр, өмнөх улирлаас 2.4 пунктээр тус тус өссөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. АЖИЛД АВНА ГЭЭД ЗАР ГАРГААД 14 ӨДӨР БОЛЛОО АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ХҮН АЛГА ЗҮГЭЭР СУУЖ ХАЛААМЖ АВАХ ДУРТАЙ БОЛЖ ДЭЭ ЯАЖ ХӨГЖИХ ВЭ

    0 0 Хариу бичих