ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн бэлгийг хэрхэн сонгох вэ

Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг, сонголт хамгийн чухал. Ялангуяа хүүхэд багачуудын хоол, хүнсний сонголт эцэг эхчүүдээс ихээхэн шалтгаална. Удахгүй болох Хүүхдийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, хүүхдийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг мэдээллийг хүргэж байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Хүүхдийн бэлэг сонгохдоо, 

  • Хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгох
  • Бүтээгдэхүүн бүрийн сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох
  • Төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан байвал худалдан авахгүй байх
  • Үйлдвэрлэсэн болн дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Chiher ene ter gesen hereggui ium ugsunii orond nom, togloom uguuch

    0 0 Хариу бичих